Шууд Chart

Манай дөрвөн бөх алтан медаль хүртлээ

2015-02-09 10:26:23

Чөлөөт бөхийн "Flatz Austria Open" 24 дэх удаагийн олон улсын тэмцээн Австри улсын Вольфурт хотод хоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд боллоо. Уг тэмцээн эмэгтэй гурван насны ангилалд болж, 19 орны 217 бөх хүч үзсэн юм.

“Flatz Austria Open” олон улсын тэмцээнд оролцсон манай дөрвөн бөх бүгд алтан медаль, охидын ангилалд Н.Анударь мөнгөн медаль хүртсэн.

Тэмцээнд манай улсаас олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл /”Хангарьд” клуб, 48 кг/, П.Орхон /”Алдар” спорт хороо, 55 кг/, С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо, 58 кг/, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, 63 кг/, Нандинцэцэгийн Анударь /охидын 49 кг/ нар оролцов. Багийн дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, дасгалжуулагч П.Чулуунбаатар, шүүгчээр олон улсын шүүгч Л.Нямчулуун оролцлоо.

Насанд хүрэгчдийн 53 кг-ын жинд Германы бөх Елена Хейк Брюггер, 60 кг-ын жинд Шведийн бөх Т.Перссон, 69 кг-ын жинд Шведийн бөх Моа Нюрген, 75 кг-ын жинд Унгарын бөх Вивен Шараз нар түрүүлсэн байна.

“Flatz Austria Open”-нд оролцсон баг тамирчид хоёрдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Швед улсад болдог чөлөөт бөхийн уламжлалт “Клиппан хатагтай” олон улсын тэмцээнд оролцох юм.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Манай дөрвөн бөх алтан медаль хүртлээ  
Үзсэн: 1240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй