Шууд Chart

Д.Болдбаатарыг “Алдрын од” одонгоор шагнав

2015-02-09 10:44:48

"Дакар ралли"-гийн уралдаанч, авто спортын ОУХМ, Дамдинхорлоогийн Болдбаатарыг Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дээд шагнал "Алдрын од" одонгоор шагналаа. Тэрбээр автомашин, мотоциклийн олимп гэгддэг "Дакар ралли"-д мотоциклийн төрлөөр гурвантаа өрсөлдсөн юм.

Д.Болдбаатар "Дакар ралли-2014" уралдаанд 47 дугаар байрт орсон нь Ази тивийн тамирчин мотоциклийн төрөлд эхний 50 байрт шалгарсан хоёр дахь тохиолдол болсон юм. Харин энэ жилийн уралдаанд тэрээр 45 дугаар байрт орсон. Мөн “Ралли Монголиа" олон улсын уралдаанд таван удаа түрүүлжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Д.Болдбаатарыг “Алдрын од” одонгоор шагнав   
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй