Шууд Chart

Арьсан болон сийлбэрийн хамтарсан үзэсгэлэн гарна

2015-02-09 11:23:25

МУЭ-ийн гишүүн, Монголын арьсан урлагийг хөгжүүлэх холбооны тэргүүн, уран бүтээлч СТА Т.Баттулга, МУЭ-ийн гишүүн, сийлбэрч, дуучин, СТА  Т.Баттогтох нар хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэхээр болжээ.

Тэдний “Удам” хэмээх үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр МУЭ-ийн Арт үзэсгэлэнгийн танхимд болно. Энэхүү үзэсгэлэн нь ах, дүү хоёр уран бүтээлч ур ухаан, авьяас билгээ шингээн урлаж Монголынхоо үндэсний урлагийг олон түмэнд таниулан сурталчлах зорилготой.

Тэд өвөг дээдсээс уламжилж ирсэн нүүдэлчин соёл, ёс заншлын илрэл болсон арьс болон далны ясыг орчин үеийн  урлагтай хослуулан өөрсдийн өвөрмөц арга барилаар урлажээ. Үзэсгэлэнд Т.Баттулгын хонь, ямаа, адууны шир болон арьсаар  “Туурайн тамга”, "Нутгийн салхи”, “Юндэн гөөгөө”, “Уламжлал”, “Хоймор”  арьсан авдар зэрэг 30 гаруй бүтээл, Т.Баттогтохын тэмээ, адуу, хонь, үхрийн далны ясаар урлан  сийлж бүтээсэн “Түрүү магнай”, “Ажнай”, “Эр хоёр загал”, “Хөх жанжин” зэрэг  20-иод бүтээлийг дэлгэх юм.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Арьсан болон сийлбэрийн хамтарсан үзэсгэлэн гарна  
Үзсэн: 2012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй