Шууд Chart

“Идэрчүүдийн УАШФТ-2015”-ын шилдгүүд тодорлоо

2015-02-09 11:37:36

МХБХ-ны “Идэрчүүдийн УАШФТ-2015” тэмцээн нэгдүгээр сарын 21-нээс хоёрдугаар сарын 7-ны  хооронд охид, хөвгүүдийн U-15, U-17 насны ангиллаар явагдаж аваргуудаа тодрууллаа. 

Тус тэмцээнд нийт 82 багийн 1000 гаруй тамирчин өрсөлдсөн. Үүнээс хөвгүүдийн U-15 хүртэлх насны ангилалд 28 баг, U-17 хүртэлх насны ангилалд 31 баг, охидын U-15 хүртэлх насны ангилалд 14 баг, U-17 хүртэлх насны ангилалд 12 баг оролцлоо.

Энэ удаагийн тэмцээн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн олон баг тамирчин оролцож байгаагаараа онцлог боллоо. Энэхүү тэмцээний хаалтын ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар, МХБХ-ны гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан болон Монгол Улсын спортын мастер ахмад тамирчин Л.Лхагвадорж, Ц.Зоригт, Д.Буянжаргал нар оролцон шилдгээр шалгарсан  баг тамирчдад медаль гардууллаа.

Мөн МХБХ-ны Футзалын улирал эхэлсэнтэй холбогдуулан футзалын хөгжлийг дэмжих зорилгоор МХБХ-нд бүртгэлтэй 39 клубт футзалын бөмбөг гардууллаа.

 МХБХ-ны Идэрчүүдийн УАШФТ-ий шилдэг тоглогчид:

    Шилдэг хаалгач- охидын U-15 О.Мөнгөнзул (Хөвсгөл аймаг)
    Шилдэг тэгш тоглогч- охидын U-15 О. Сарангарав (Хан-Уул дүүрэг)
    Шилдэг довтлогч- охидын U-15 М. Энхтэнгэр –Нийт 8 гоолийн эзэн (Баянзүрх дүүрэг)
    Шилдэг хаалгач- хөвгүүдийн U-15  Т. Даваадорж (Монголын Тэмүүлэл)
    Шилдэг тэгш тоглогч- хөвгүүдийн U-15 А. Мөнх-Оргил (Хүчит Чулуут-ДМЮ)
    Шилдэг довтлогч- хөвгүүдийн U-15 Г. Ганбаяр –Нийт 21 гоолийн эзэн (Сэлэнгэ Хөтөл)
    Шилдэг хаалгач- охидын U-17 Т. Мөнхчулуун (Монголын Тэмүүлэл)
    Шилдэг тэгш тоглогч- охидын U-17 Ичинхорлоо (Арвис)
    Шилдэг довтлогч- охидын U-17 Ө. Ундрал –Нийт 8 гоолийн эзэн (Хан-Уул дүүрэг)

 МХБХ-ны Идэрчүүдийн УАШФТ-ий хүрэл медалийн эзэд:

  • Охидын 15 хүртэлх насны ангилалд хүрэл медаль Буд  дасгалжуулагчтай /Хад баг/
  • Хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалд хүрэл медаль С.Ганхуяг  дасгалжуулагчтай /Сэлэнгэ-Хөтөл баг/
  • Охидын 17 хүртэлх насны ангилалд хүрэл медаль Ц.Ганболд  дасгалжуулагчтай /Монголын Тэмүүлэл баг/
  • Хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалд хүрэл медаль Б.Гансүх дасгалжуулагчтай /Хоромхон баг/

 МХБХ-ны Идэрчүүдийн  УАШФТ-ий мөнгөн медалийн эзэд:

  • Охидын 15 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль  Энхцэцэг  дасгалжуулагчтай /Хөвсгөл баг/
  • Хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртсэн Ц.Ганболд  дасгалжуулагчтай  /Монголын Тэмүүлэл баг/
  • Охидын 17  хүртэлх насны ангилалд мөнгөн медаль Л.Банзрагч дасгалжуулагчтай /Арвис баг/
  • Хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалд Л.Банзрагч дасгалжуулагчтай /Арвис баг/

МХБХ-ны Идэрчүүдийн  УАШФТ-ий аваргын алтан медалийн эзэд:

  • Охидын 15 хүртэлх насны ангилалд алтан медаль  Д.Болд дасгалжуулагчтай /Хан-Уул баг/
  • Хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалд алтан медаль Д.Нанжид дасгалжуулагчтай /Хүчит Чулуут ДМЮ баг/
  • Охидын 17 хүртэлх насны ангилалд алтан медаль Д.Болд  дасгалжуулагчтай /Хан-Уул баг/
  • Хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалд Баттулга дасгалжуулагчтай /Дэрэн баг/

   МХБХ

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Идэрчүүдийн УАШФТ-2015”-ын шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй