Шууд Chart

Оны шилдэг уран бүтээлчийг шалгаруулна

2015-02-09 11:58:56

2014 оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах бөгөөд нэр дэвшигчийн материалыг энэ сарын 18-ны дотор БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газарт хүлээн авах юм.

Нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.

1. Уран бүтээлчийн дэлгэрэнгүй анкет
2. Эрх бүхий болон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт
3. Уран бүтээлийн жагсаалт
4. Шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэх болсон үндэслэл, туурвисан бүтээлүүдийн онцлог, үр дүн, ач холбогдол
5.Тухайн онд улс болон олон улсын тэмцээнд оролцож амжилт гаргасан бол холбогдох гэрчилгээ, батламжийн хуулбар, Зөвлөлийн үйл ажиллагаа
6. Нэр дэвшсэн уран бүтээлчийн мэргэжлийн ур чадварыг илэрхийлэн батлах зорилгоор видео, аудио бичлэг, СD8 фото зураг, бусад баримтуудыг ирүүлж болох юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Оны шилдэг уран бүтээлчийг шалгаруулна  
Үзсэн: 1190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй