Шууд Chart

Стрэсс багасгах 20 зарчим

2010-01-18 22:53:39



Бид стрэсдсэн үедээ улам л их стрэсддэг. Яагаад гэвэл их яарсанаас болоод, хувийн зохион байгуулалтгүйгээс болоод энэ бүхэн томоохон асуудал болон хувирдаг.

Жишээ татахад: байрны төлбөр төлөхөд тийм ч хэцүү биш. Байрныхаа төлбөрийг төлж амжаагүй явж явж нэг өдөр тогоо таслуулсаныхаа дараа гэнэт ухааран сандчиж өөрийгөө ч тэр бусдыг ч тэр нээрэвтүүлэнэ.
Хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр ёстой л хэрэгтэй үед гай газар дороос гэдэг шиг л ундарч өгнө шүү дээ. 
Тэгвэл нэг оёдолоор есөн оёдол нөх гэж үг мэдэх үү? Энэ нь нэг хэрэгтэй юмыг цагт нь хийж чадвал есөн зүйлийн ард хялбар гарч болноо гэсэн үг.
Энэ маягаар бид өөрсдийн амьдралдаа стрэссгүй амьдрахын тулд өөрсдийгөө дэг журам сахилга баттай байлгахыг хэлж буй юм. Яг л цэрэг шиг.
Хэрвээ таны амьдрал их стрэсстэй бол та доорх зөвлөгөөнүүдийг дагаад үзэхэд таньд ч таны гэр бүлд ч хэрэгтэй
•    Өдөр бүр унтдаг цагаасаа 30 минутын өмнө орондоо ор
•    Босдог цагаасаа 20 минутын өмнө бос
•    Орой унтахынхаа өмнө, өглөөдөө бэлд
•    Зун бол шүхэртэй гар, өвөл бол халтирдаггүй гуталтай гар (цаг агаараас шалтгаална)
•    Хэт бариу юмуу тухгүй гэж бодсон хувцас бүү өмс
•    Өдөрийнхөө ажилыг төлөвлөн лист гарга
•    Дуртай дуугаа сонс
•    Илүү мөнгө авч яв
•    Найрсаг эелдэг бай
•    Сайхан инээмсэглэ
•    Сонирхолтой ном авч явж уншиж байх
•    Илүү түлхүүр байнга авч явах
•    Дасгал, биеийн тамир заавал хийх
•    Пасспорт болон бусад чухал зүйлсээ байнга нэг тогтсон газар хадгал
•    Хог новш хөглөрсөн цаасаа хаяж цэвэрлэ
•    Бусдыг бүү муул
•    Түрүйвчиндээ байнга шарханы лент авч явах
•    Машиныхаа бензинийг байнга шалга
•    Бусдад санаа тавь
•    Өглөө болгон ороо зас   
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Стрэсс багасгах 20 зарчим  
Үзсэн: 2016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй