Шууд Chart

С.Баярцогтыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ

2015-02-10 10:13:13

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Учир нь түүнийг гадаадаас хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын гэр бүлийн нэгэн компанид 17 тэрбум төгрөг өгөхөөр төсөвт тусгуулсныг эсэргүүцэж байна хэмээн өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянга,  Л.Цог нар огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Өчигдөр энэ асуудлыг  УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцээд энэ тогтоолын төсөл нь гүтгэлгийн шинжтэй гээд С.Баярцогтыг огцруулах шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд өнөөдөр ийнхүү байнгын хороогоор хэлэлцэх юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

С.Баярцогтыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ   
Үзсэн: 1444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй