Испанийн Ла лигийн 22 дугаар тойргийн хүрээнд явагдсан "Барселона" болон "Атлетико Билбао" клубын тоглолтын үеэр Аргентин довтлогч Лионель Месси хоёр оновчтой дамжуулалт өгсөн. Тэрбээр Испанийн лигт өөрийн 105 дахь оновчтой дамжуулалтаа өгснөөр Португалийн шигшээ багийн домогт тоглогч асан Луиш Фигуг гүйцэхэд ердөө хоёр гоолын дамжуулалт хэрэгтэй болж байна.
Мөн хаалттай цохилтоос гоолдсон тоогоороо Бразилийн домогт тоглогч Ривалдогийн өмнө бичигдэж эхэлсэн бөгөөд одоо түүний өмнө Роберто Карлос 16 гоол, Кристиано Роналдо 15 гоолтойгоор бичигдэж байна. Гэвч энэ рекордын тухайд Роналдо өөрийн гоолын тоог нэмэх нь гарцаагүй учир гүйцэхэд тийм ч амаргүй.
Мессид ердөө хоёр гоолын дамжуулалт хэрэгтэй | ||
Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.