Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-02-10 10:28:20

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Стратегийн хөрөнгө оруулагчдад тендерээр давуу тал олгох бодлого баримталж байна”, “Жолоочийг бүрэлгэсэн хос анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээв”, “Бидний амбийц юу вэ”, “Ахмадуудыг халамжлахын зэрэгцээ бүтээгч байлгах төсөл санаачилжээ” зэрэг  мэдээ мэдээллийг онцлосон байна.

“Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа “Түшээ гүний рашаан уухаар Батсүмбэрийг зоригсод нэмэгджээ”, “Шаравын Сүрэнжав: Хуучин бичиг хэрэглэе гэдэг нь улс төрийн хожоо харсан хийрхэл”, “Монгол Улс улам бүр Бүгд Найрамдах Ардчилсан Монгол Ард Улс руу яваад байна” гэх мэдээ, нийтлэлийг онцлов.
 
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаараас “О.Сүрэн: Төмөр зам үндэсний аюулгүй байдлын баталгаа шүү дээ”, “Газар өмчлөхөөр бүртгүүлсэн 184596 иргэнээс автоматаар сонгон шалгарууллаа”, “Хөшигийн хөндийд казино байгуулна”, “Л.Ганбат: Монгол хэл, бичгийн шалгалт өгснөөр ЭЕШ-д орох эрх үүснэ” зэрэг материалыг унших боломжтой.
 
“Зууны мэдээ” сониноос “Г.Баярсайхан: Эхлээд Ноён уул, дараа нь Бурхан Халдунаа ухах нь”, “68 сая төгрөгийн сум нэвтрүүлсэн орос иргэнийг яллажээ”, “Л.Цэндоо: Геологич тарчилж нас барсан нь хүндрүүлэх нөхцөл шүү”, Ц.Цогтбаатар: Концессийн гэрээгээр есөн чиглэлд зам барина” зэрэг мэдээллүүдийг унших боломжтой.
 
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Үндэсний түүхийн музей үзээд ичиж үхэхээ шахав”, “Хакүход Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ”, “Цанатай луугийн үзүүлбэрээр бэлэг барив”, “Цэвэр ариуны бэлгэдэл Сараана” зэрэг мэдээ мэдээллийг онцлосон байна.
 
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “Тэнэгийн дотор тэнүүн, Тэр бумтнуудын зуршил буруу”, “С.Мөнхбат: МАН, АН хоёр төлөвших хэрэгтэй”, “Хямдрал бус хямрал мэдрэгдсэн үзэсгэлэн” зэрэг онцлох мэдээ, материалыг уншаарай.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй