Шууд Chart

“Онч мэргэн” продакшны анхны уран бүтээл "мэндлэв"

2015-02-10 10:47:52

Орчин үеийн Гамлет гэгдэх болсон жүжигчин С.Болд-Эрдэнэ драмын чиглэлийн кино, жүжигт л дүрээ мөнхөлсөн байдаг. Тэгвэл тэрбээр жүжигчин хүн өөрийгөө эвдэх ёстой гэдгийн жишгээр инээдмийн дүрд тоглохоор болжээ.

Тэрбээр анх удаа дэлгэцийн бүтээлд инээдмийн дүр бүтээж байгаа бөгөөд өмнө нь тайзны бүтээлд хэд хэдэн удаа инээдмийн дүр бүтээж байсан байна.

Тодруулбал, тэрбээр “Онч мэргэн” продакшны анхны уран бүтээл болох “Анчид” киноны гол дүрд дуучин П.Баярцэнгэлийн хамт тоглож буй юм. Драмын тайзны ханхүү, Гамлет, дэлгэцийн бүтээлийн дурлалт залуугийн дүрд ихэвчлэн тоглодог С.Болд-Эрдэнэ, залуу дуучин П.Баярцэнгэл нар үзэгчдийг хэрхэн хөгжөөхийг тун удахгүй уг киноноос харж болох юм.

Та бүхэндээ “Онч мэргэн” продакшны анхны уран бүтээл болох “Анчид” киноны зураг авалтын үеийн сонирхолтой агшнаас хүргэе.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Онч мэргэн” продакшны анхны уран бүтээл "мэндлэв"  
Үзсэн: 1812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй