Шууд Chart

"Танан гарьд" лигийн хүснэгтийн тэргүүнд очлоо

2015-02-10 13:09:09

МҮСБХ-ны "Үндэсний супер лиг"-ийн тойргийн тоглолтууд өрсөлдөөн дүүрэн үргэлжилж байна. Тэд анх удаа эрэгтэйй 11, эмэгтэй 7 багийг эгнээндээ нэгтгэж, гадны 33 легионер тоглогчийг багууддаа урьж чадсан. Мөн энэ жил анх удаа эмэгтэй сагсчид дээд лигт өрсөлдөж, анхны легионер тоглогчоо урьж чадлаа. Гурав дахь жилдээ ийнхүү амжилттай зохиогдож буй супер лигийн энэ жилийн аваргаар аль баг тодрох нь сонирхол татаж байна.   
"Эдэнэдрийлинг Ригс" 9 дэх ялалтаа авч, "Ирвэсүүд" зургаадугаар байр руу уналаа

 

Энэ өдрийн эхний тоглолт Лигийн хүснэгтийг найман хожил, зургаан хожигдолтой "Увс Эрдэнэдрийлинг Ригс" болон "Хан Талстын Ирвэсүүд" багийн хооронд өрнөлөө. Тус тоглолтод Ригс бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосноос гадна шинэхэн легионер Desmond blue анхны тоглолтоо хийснээрээ онцлог.

"Ирвэсүүд" тоглолтын эхнээс тун тэнцүү тоглолтыг үзүүлж эхэлсэн бөгөөд эхний үед Ригс баг маш хурдан солилцоо хийж, олон тоглогчийг гаргаж байсан юм. Энэ жилийн Шилдэг амжилт нь ахисан тоглогч”-ийн шагналд хүчтэй өрсөлдөж буй Дорж-Арилд багаа тэргүүлэн эхний хагасыг өндөрлүүлсэн бол Ригсээс Will Giddings 20 оноогоор багаа тэргүүлсэн. 

Тоглолтын хоёрдугаар хагас ч тун тэнцүү болж "Ирвэсүүд" хамгаалалтаа сайн хийхийг хичээж, хэд хэдэн удаа хамгаалалтаа сольж байлаа. Ригс холын зайнаас шидэгч ихтэй аюултай баг учир 3-2 гэсэн хамгаалалтыг хийж байсан нь үр дүнтэй байсан.

Гэхдээ Ригс илүү байдлаа ашиглан будагтай талбайд илүү шахаж тоглож эхэлсэн нь "Ирвэсүүд" хамгаалалтаа дахин өөрчлөхөөс өөр аргагүйд хүргэсэн юм. Гэхдээ урд шугамны хоёр тоглогч нь маш идэвхитэй байж олон удаа бөмбөг таслалт хийж хурдан довтолгоогоор оноог маш ойрхон болгосон ч тоглолтын төгсгөлийг Ригс баг туршлага зааж, тун тайван хийснээр 112:105 харьцаатай ялалт байгуулж чадсан.

Тус тоглолтод Ригсээс Will Giddings багаа тэргүүлэн 24 оноо, таван самбар, гурван оновчтой дамжуулалт өгсөн бол Desmond blue 21 оноо, 15 самбар, Н.Золжаргал 19 оноо, зургаан самбар, таван дамжуулалт, Chris Moore 13 оноо, 10 самбар, С.Өрнүүнбилэг 11 оноо, зургаан самбар тус тус авч, будагтай талбайд илүү байж чадсанаараа ялалт байгууллаа.

Харин Ирвэсүүдээс Дорж-Арилд 28 оноо, таван оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Цэвэлдорж 26 оноо, таван самбар, Чадраабал 19 оноо, найман самбар, Баярбат 14 оноо, Mike Pugh 11 оноо, 11 самбар авсан.

“Эрдэнэдрийлинг Ригс” багийн дараагийн учраа нь “Өвөрхангай Гэгээн Хангай Лидер” багтай хийх тоглолт байх бол, “Ирвэсүүд”-ийн ээлжит учраа нь Төв Аймгийн “Төв Ургац” баг байх юм.

Ригс өнөөдөр ялалт байгуулснаар лигийн хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж эхэлсэн бол "Ирвэсүүд" зургаадугаар байр руу уналаа.

"Танан гарьд" лигийн хүснэгтийн тэргүүнд очлоо

Энэ өдрийн хоёр дахь тоглолт Дорнод Танан Гарьд болон лигийг тэргүүлэгч Төв аймгийн Төв Ургац багуудын хооронд болсон. Танан Гарьд багийн хувьд найман хожил зургаан хожигдолтой бол Төв Ургац баг лигийн найман хожил таван хожигдолтой лигийг тэргүүлж байсан юм.

Тус тоглолтод Танан Гарьд багийг анхны Супер Лигийн аварга болоход чухал нөлөөг үзүүлж байсан холбон тоглогч Антонио Жонс багтайгаа дахин нэгдсэн нь онцлог байлаа.

Түүний хувьд солилцооны цонх хаагдахаас нэг хоногийн өмнө Гарьдууд”-ын бүрэлдэхүүнд дахин нэгдээд байсан юм. Харин Төв Ургац баг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон юм.

Ийнхүү тоглолт эхлэхэд өмнөх хэд хэдэн тоглолтод сэлгээнээс оролцоод байсан хамгаалагч Donald Boone Төв Ургацын гараанд гарсан бол, Гарьдуудаас Ц.Азбаяр сэлгээнээс тоглолтыг эхлүүлсэн юм.

Тоглолтын эхнээс багийн ахлагч Б.Мөнхболд холын зайн гурван шидэлтээ дараалан оновчтой болгож тооны зөрүүг 10 болгосон нь Гарьдуудын хожил байгуулах том шалтгаан болсон.

Мөн легионер тоглогч Mitchell Anderson, төвийн тоглогч Марко Павлович нар үүргээ ухамсарлан сайн тоглолтыг үзүүлж байсан нь Төв Ургац багт сэргэлт авах боломж олгосонгүй. Төв Ургацсолилцоо хийж, хамгаалалтаа сольж байсан ч Гарьдууд тэр болгонд нь хариу барьж байлаа.

Тоглолтын хоёрдугаар хагаст Антонио Жонс довтолгоонд илүү оролцож эхэлсэн нь Гарьдууд оноогоор улам холдох шалтгаан болсон. Б.Мөнхболдын холын зайн шидэлтүүд ч үргэлжилж байсан бол, эхний хагаст тийм ч сайн байгаагүй О.Ууганбаяр мөн өөрийн тоглолтыг гаргаж эхэлсэн.

Төв Ургац багаас Ц.Пүрэвдорж холын зайн хэд хэдэн шидэлтээ оновчтой болгосон бол Дэлгэрням самбар дор идэвхитэй тоглолт үзүүлж байсан.

Гарьдуудаас тус тоглолтод Б.Мөнхболд 22 оноо авч, зургаан холын шидэлтийг оновчтой болгож багаа тэргүүлсэн бол О.Ууганбаяр 18 оноо, найман самбар, A.Jones 18 оноо, долоон оновчтой дамжуулалт, Mitchell Anderson 14 оноо, 14 самбар, Ц.Азбаяр 13 оноо, зургаан оновчтой дамжуулалт, Марко Павлович 11 оноо, 11 самбар авч багаараа жигд тоглолт үзүүллээ.

Харин Төв Ургац багаас Ц.Пүрэвдорж 19 оноо, Ц.Мэргэн 17 оноо, D.Boone 17 оноо, 14 самбар, Дэлгэрням 12 оноо, 11 самбар, F.Holmes 10 оноо, 10 самбар авсан ч энэ нь хожил байгуулахад хангалттай байсангүй.

Гарьдууд багаараа 48 хувьтай довтолсон бол Төв Ургац 42 хувьтай довтолсон. Холын зайнаас Гарьдууд 10 шидэлтээ оноо болгосон бол Төв Ургац ердөө таван шидэлтийг оноо болгосон. Торгуулийн шидэлтийг Төв Ургац 35 шидсэн ч ердөө 20-ийг нь оноо болгосон бол Танан 14 шидэж, 9-ийг нь оновчтой болгосон юм.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Танан гарьд" лигийн хүснэгтийн тэргүүнд очлоо   
Үзсэн: 2616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй