Цагдаагийн байгууллагад Туул голын шугуйд хоёр үхэр махалсан байна, үхрийн өвчүү, үхрийн гуя хоёр ширхэг алдагдлаа, өвлийн сууцны амбаарт байсан 450 ширхэг буузаа алдлаа, Шижирийн даваанаас хар зүсмийн хязаалан үхрээ алдчихлаа гээд мал мах, махан бүтээгдэхүүнтэй гомдол мэдээлэл өдөр бүр шахам бүртгэгдэж байна.
Монголчууд эрт дээр үеэсээ улаан махны бузар гэж ихэд цээрлэдэг. Гэтэл Монголын уламжлалт цагаан сарын баяр дөхөхөөр бууз банш мал мах, махан бүтээгдэхүүний хулгай дээрэм ихсэх хандлагатай болдог.
Бууз баншаа алдсан хүмүүс сар шинийн өдрүүдэд "Онд тарган тавтай сайхан орлоо" гэж билэгшээн ярьж суудаг. Гэтэл хулгай хийсэн хүн манай буузны амт сайхан байна уу гэж ярих нь халаг хэнэг ч үгүй идэж суудаг биз.
Уламжлалт сар шинийн баяр дөхөөд ирэхээр "уламжлал" мэт энд тэндгүй энэ хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд бүртгэгдэж байгаа гэмт хэргүүдийн дийлэнх нь энэ төрлийн хулгайн гэмт хэрэг байна.
Иргэд та бүхэн сар шинийн бэлтгэлээ базаасан бол найдвартай цоож цуургатай баталгаатай газар хадгалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Улаан махны хулгай хийсэн хүн уруудахаас өөр замгүй гэсэн үг байдагсан.
Улаан мах хулгайлсан хүн уруудахаас өөр замгүйсэн | ||
Үзсэн: 2065 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.