Шууд Chart

Григ Попович дасгалжуулагчийн 1000 дахь хожлоо байгууллаа

2015-02-10 17:53:17

NBA-гийн 2014-2015 оны 69 дэх шинэ улирал эхлээд замынхаа ихэнх талд оржээ. Сонирхол татсан зарим тоглолтын мэдээллийг хүргэе. NBA-гийн талбайд өнөөдөр есөн тоглолт боллоо. "Индиана Пэйсэрс" талбай дээрээ өнгөрсөн жилийн аварга "Сан Антони Спөрс" багийг хүлээн авч тоглолоо.

Тоглолтын эхний хагаст тооны харьцаа ойрхон өндөрлөж хоёр оноогоор "Спөрс" ялимгүй тэргүүлж байсан ч гуравдугаар үед тааруухан тоглолт үзүүлснээр эсрэг багт 34 оноог алдаж өөрсдөө 18 оноог авчээ. Гэвч сүүлийн үед иргэн эрэлтийг гайхалтай хийсэн бөгөөд тоглолтын төгсгөлд Белинэйли дундын зайнаас оруулснаар 95-93 харьцаагаар ялалт байгуулсан байна.

Энэхүү хожил Григ Поповичийн хувьд 1000 хожил болсон бөгөөд хамгийн хурдан тус амжилтад хүрсэн гурав дахь дасгалжуулагч болжээ. Түүний өмнө Фил Жексон, Пат Рейли нар байна.

Тус тоглолтод Тони Паркер 19 оноо, 6 оновчтой дамжуулалтыг өгч багаа тэргүүлсэн бол Тим Данкан 15 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Родни Стикэй 18 оноог авч багаа тэргүүлжээ. 

Бусад тоглолтууд:
Сан Антони Спөрс 95-93 Индиана Пэйсэрс
Голдэн Стэйт Уорриорс 89-84 Филадельфи 76
Орлонпо Межик 80-96 Вашингтон Уйзардс
Нью-Иорк Никс 95-109 Миами Хит
Бруклин Нетс 97-103 Милоуки Багс
Юта Жазз 100-96 Нью-Орлэйн Паликанс
Атланта Хакус 117-105 Минносато Тембэруолвз
Лос Анжелес Клиппэрс 115-98 Даллас Мавирекс
Оклахома Сити Тандер 124-114 Дэнвер Наггетс

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Григ Попович дасгалжуулагчийн 1000 дахь хожлоо байгууллаа  
Үзсэн: 1917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-02-10 21:14
popovich go go spurs i love you gej

Бидэнтэй нэгдээрэй