Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Үндэсний статистикийн хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дарга З.Энхболд Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус хорооны даргаар С.Мэндсайханыг томилуулахаар санал болгож буйгаа танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Үндэсний статистикийн хороо болоод аймаг, нийслэл дэх газар, хэлтсүүдийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч ажиллах хэрэгтэй хэмээн хэлсэн. Ингээд тус байнгын хорооны гишүүдийн олонх С.Мэндсайханыг Үндэсний статистикийн хорооны даргаар улируулан томилохыг дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
С.Мэндсайханыг улираан томилов | ||
Үзсэн: 887 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.