
Хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам энэ сарын 13-нд болохоор тов нь зарлагдаж өчигдөр эхний шатны шалгаруулалт өндөрлөсөн билээ. Энэ наадам жилээс жилд цар хүрээ нь улам өргөжин тэлж хөдөө орон нутагт уг наадам зохион байгуулагддаг уламжлал хэдийнэ тогтоод байна.
Энэ жилийн хувьд “Цагаан Уул” наадмыг Ховд Аймгийн Залуучуудын Холбоо энэ сарын долоонд амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан. Тэгвэл дуу хуурын өлгий, найргийн орон гэгддэг Дундговь нутгийн залуус энэ сарын 14-нд буюу гэгээн хайрын өдрөөр уг наадмыг зохион байгуулахаар болжээ.
Уг наадмыг Дундговь Аймгийн Залуучуудын Холбоо, Дундговь аймгийн Утга зохиолын нэгдэл, Дундговь аймгийн төв номын сантай хамтран зохион байгуулах аж. Шалгаруулалт нь хоёр үе шаттай явагдах ба нэгдүгээр шатанд нийт оролцогчид шүүгчдийн өмнө шүлгээ унших ба дараагийн шатанд таван яруу найрагч шалгаруулж “Цагаан Уул” яруу найргийн наадмын эзнийг тодруулахаар болсон байна.
Дундговь нутгаас С.Дашдооров, С.Буяннэмэх, Дамбын Төрбат, Цэндийн Чимэддорж, Долгорын Нямаа, Аюурбунъяагийн Лхагва, Долгорын Цэнджав гээд л үе, үеийн шилдэг зохиолч, яруу найрагчид төрөн гарсан байдаг. Энэ их найрагчдын түүчээ болж адуутай, айрагтай, найрагтай нутгийн нэрийг түмнээ дархлах шилдэг найрагчид энэ л наадмаас төрөх гарах биз ээ.
Дундговьчууд “Цагаан Уул”-ын эзнээ тодруулна | ||
Үзсэн: 1463 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.