Хоёрдугаар сарын 11-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт "Модон морин жилийн алдартнууд тодорлоо", "Тавантолгойг түших таван тайлбар", "Автобусны картанд 10-60 хоногийн мөнгө хийж болно" зэрэг мэдээ мэдээллийг онцлосон байна.
“Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа "Асрамжийн газрын ахмадууд дулаахан байрандаа тохитой өвөлжиж байна", "Д.Ганбат: Бид ард түмнийг бичиг үсгээр нь мунхруулж болохгүй", "Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сумитомо корпорацийн удирдлагуудтай санал солилцов" гэх мэдээ, нийтлэлийг онцлов.
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаараас "Ж.Мөнхбат: Огцорсон Засгийн газрын хэрэгжүүлж чадаагүй хөтөлбөрийг мөрдөх шаардлагагүй", "Тэтгэвэр, тэтгэмжийг 10 хувиар нэмэхээр боллоо", "Багануурын уурхайгаас 100 сая тонн нүүрс олборлов", "С.Баярцогт: Хямралыг даван туулах хөтөлбөрийг чуулган завсарлахаас өмнө батлах ёстой" зэрэг материалыг унших боломжтой.
“Зууны мэдээ” сонины нийтлэлийн булангаас "Жастин Капла нарыг хэн өмөөрөв", АТГ-ын дэд даргад Ц.Нямдоржийг дэвшүүллээ", "Г.Алтан гуравдагч этгээдээр оролцохыг хүсчээ", "Ажил эхлэх цагийг баталлаа" зэрэг мэдээллүүдийг унших боломжтой.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт "Уртын дуугаар төрийн албаны шалгалт авдаг болъё", "Д.Дэмбэрэл: Засгийн газар УИХ-ын эрх мэдлийг булаах оролдлого хийх боллоо", "АТГ-ын дэд даргад нэр дэвшигчид улс төрийн захиалгаар ажиллахгүй байхыг анхаарууллаа" зэрэг мэдээ мэдээллийг онцлосон байна.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас "Үнэгэнд хууртаж ханадаггүй МАН энэ удаад хамтран "залилна", "Улсын их дэлгүүр ашиг гэхээсээ алдагдал хүлээсэн гэв үү", "Эрүүл мэндийн яамны экс төрийн нарийны зарга" зэрэг онцлох мэдээ, материалыг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.