Орхон аймгийн Боловсрол, соёлын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх “Эрдэнэт“ телевизтэй хамтран иргэдийг нийгмийн харилцааны янз бүрийн орчинд аман болон бичгийн хэлээр зөв зохистой харилцах мэдлэг, чадвар эзэмшсэн, үндэсний ухамсар, соёл сэтгэлгээтэй, гоо зүйн мэдрэмжтэй, бүтээлч, идэвхтэй иргэн төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилгоор эх хэлний танин мэдэхүйн нэвтрүүлэг явуулж байна.
Нэвтрүүлэгт ЕБС-ийн ахлах ангийн сурагч, их, дээд сургуулийн оюутан залуучууд, бага ангийн болон цэцэрлэгийн багш 140 хүн оролцож, эх хэлнийхээ яруу тансаг, баялаг үгийн сангаас зөв сонгож, оновчтой хэрэглэх, эх хэл, соёлоороо бахархах, хамгаалах, хөгжүүлэхэд өөрсдийн мэдлэг оюунаа зориулан оролцлоо.
21 дэх удаагийн нэвтрүүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д. Жаргалсайхан, Д. Жигмэдцэрэн, Монгол Улсын Гавьяат багш С.Цэндсүрэн, Монгол Улсын Гавьяат бүжигчин Д.Цэрэннадмид, зохиолч, яруу найрагч Л.Болдсайхан, Н.Батжаргал нар оролцсон нь ихээхэн сонирхолтой боллоо.
Орхон аймгийн "Үгийн увидас" | ||
Үзсэн: 1695 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.