Энэ долоо хоногт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Саруул” хорооллын В4 блокд барилгын осол гарч хүний амь нас эрсэдсэн хэрэг гарсан. Уг хэрэг гарсантай холбогдуулан Ерөнхий сайдын Япон Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтан ажиллаж буй БХБ-ын сайд Д.Цогтбаатар ослын талаар дүгнэлт гаргах, хариуцсан байгууллагуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлын хэсэг байгуулах тухай тушаал гаргажээ.
Одоогийн байдлаар Барилгын чанар, аюулгүйн ажиллагааны газрын дарга Ц.Ганбат тэргүүтэй уг ажлын хэсгийн мэргэжилтнүүд “Саруул” хорооллын барилгын ослын газар ажиллаж, санал дүгнэлт гаргаж байгаа аж.
Дашрамд дурдахад, Барилга хот байгуулалтын яамны шинэ бүтэцдээ Барилгын чанар, аюулгүйн ажиллагааны газрыг анх бий болгосон бөгөөд барилгын осол, эрсдэлд яамны зүгээс дүн шинжилгээ, судалгаа хийж, цаашид бодлогын түвшинд асуудлыг шийдвэрлэх, ялангуяа аюулгүй ажиллагааг хангахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх байр суурь баримтлан ажиллаж байгаа гэдгийг салбарын яамнаас мэдэгдлээ.
Барилгын ослоос хүний амь эрсэдсэн хэрэгтэй холбогдуулан шуурхай ажлын хэсэг ажиллаж байна | ||
Үзсэн: 939 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.