Шууд Chart

Премьер лиг телевизийн эрхээ 7.8 тэрбум ам.долларт хүргэжээ

2015-02-11 15:14:54

Английн Премьер лиг ойрын гурван жилийн телевизийн эрхээ маш өндөр үнээр заржээ. Хөлбөмбөгийн ертөнцөд жинхэнэ брэнд болчихоод буй Премьер лигийн ойрын гурван жилийн эрхийн нийт үнэ 7.8 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэ хугацаанд Премьер лигийн тоглолтуудыг долоон багцад хуваасан бөгөөд үүнээс тавыг нь Sky телевиз авч, үлдсэн хоёрыг нь BT Sport авчээ. Гурван улирлын хугацаанд Премьер лигт нийтдээ 168 тоглолт болно гэж тооцвол нэг тоглолтод дунджаар 46 сая ам.долларын үнэ ногдож байна.

  Sky-ийн экспертүүд. Грэм Сунесс, Жейми Каррагер, Тьерри Анри, Жейми Реднапп, Гари Невилл

Харин долоон багцын тухайд бол Sky-ийнхан бямба гарагийн эхний тоглолтуудыг, ням гарагийн оройн тоглолтуудтай авчээ. Тэгвэл BT-гийнхэн бямба гарагийн оройн тоглолтыг авсан юм байна. Ингэснээр Sky-д нийт 168 тоглолтын 126 нь оногдсон бол BT суваг 42-ыг нь гаргах ажээ.

Мэргэжилтнүүд Премьер лигийн телевизийн эрхийн үнэ зургаан тэрбум ам.долларт хүрэх байх гэсэн таамаг дэвшүүлж байсан бол ийнхүү хавьгүй өндөр үнэд хүрчээ. Премьер лигийн телевизийн эрхийн үнэ ийнхүү нэмэгдсэнээр дэлхийн хамгийн үнэтэй лигийнхтэй ойролцоо очиж буй юм. NBA-гийн телевизийн эрхийг өнгөрсөн жил есөн жилийн гэрээтэйгээр нийт 24 тэрбум ам.доллараар TNT, ESPN худалдан авсан байна. Энэ нь Премьер лигийн жилийн дундаж телевизийн эрхийн үнэтэй багцаа дүйж байгаа юм.

Английн Премьер лигийн телевизийн эрхийг бусад Европын хөлбөмбөгийн лигийнхтэй харьцуулбал харьцангуй өндөр байна. Тухайлбал, Испанийн Ла лигийн телевизийн эрх л гэхэд жилдээ 1 тэрбум ам.долларт хүрдэггүй. Тэгээд ч Ла лигийн телевизийн эрхээр олсон мөнгөний ихэнхийг “Барселона”,  “Реал Мадрид” авчихдаг. Италийн Сери-А-гийн хувьд жилдээ 1 сая тэрбум ам.доллараас арай илүүтэйгээр телевизийн эрхийн мөнгө орж ирдэг. Үүнээс “Милан”-ы ерөнхийлөгч Сильвио Берлусконигийн Mediaset эхний найман багийн тоглолтыг үзүүлэх эрхийг авчихсан байдаг.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Премьер лиг телевизийн эрхээ 7.8 тэрбум ам.долларт хүргэжээ  
Үзсэн: 1412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй