Шууд Chart

“Ариун хаврын тахилга” этно балет тавигдана

2015-02-11 15:40:38

И.Ф.Стравинскийн “Ариун хаврын тахилга” этно балетыг ирэх гуравдугаар сарын 6-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнөхөн үзэгчдэд хүргэхээр болжээ. 

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл тус балетын хөгжмийг найруулан бичиж, үндэсний хөгжимд хөрвүүлснээр Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал амилуулан тоглосон байна.

Харин бүжгийг “Улаанбаатар” чуулгын бүжгийн багш МУСТА Д.Энхгэрэл дэглэжээ. Мөн “Ариун хаврын тахилга” этно балетыг  тавихад тус чуулгын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Ариун хаврын тахилга” этно балет тавигдана  
Үзсэн: 1309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй