Найруулагч, МУСТА Ц.Хүсэлбаатарын удирддаг “Хас энтертаймент” цоо шинэ уран сайхны киноныхоо нээлтийг энэ сарын 16-ны өдөр 16:30 цагаас "Тэнгис кино" театрт хийхээр товложээ.
Кинонд “Хүн гэр бүл зохиосон бол энэ харилцаандаа үнэнч байх хэрэгтэйг мөн хэрэв чи хэн нэгний зүрх сэтгэлээр наадаад өнгөрчихнө гэж бодсон бол тэр нь өөрийнх нь амьдралд нөхөж баршгүй гарз хохирол ч болж болдог” гэдгийг харуулахыг зорьжээ.
Тус киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Отгонцэцэг, А-Саppella хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, СТА С.Ариунбямба, залуу жүжигчин Х.Баярмаа, П.Шүүдэрцэцэг нар тоглож байгаа юм байна.
Дашрамд өгүүлэхэд, жүжигчин Өлзийхүүгийн охин мисс, жүжигчин Х.Баярмаа ээж, аавынхаа авьяасыг залгамжлан "Аюултай харилцаа" кинонд дүр бүтээж буй юм байна. Тэрээр өвөө МУГЖ Ё.Цог, аав Ц.Хүсэлбаатартайгаа хамтран тоглож байгаа ажээ.
"Аюултай харилцаа" уран сайхны кино удахгүй нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 2584 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.