![](/uploads/201502/news/thumb/5e479fd8db2170a74bf078f2d7a01e97_x3.jpg)
Иргэдийн харуул хамгаалалтгүй байгаа машины эд зүйлс хучлага бусад эд ангийг хулгайлах гэмт хэрэг өссөн юм.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсийн алба хаагчид иргэдийн автомашины дугуй, хучлага, эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.
Насанд хүрээгүй хүмүүсийг уруу татан хулгай хийлгэн зах зээлийн үнээс хямд үнээр борлуулдаг гэмт хэргийг үйлддэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
Тээврийн хэрэгсэл ашиглан таксинд явах нэрийдлээр хүүхдүүдийн хулгайлсан зүйлийг хямд үнээр зарж борлуулсан 10 гаруй үйлдлээ хүлээгээд байгаа юм. Иймээс иргэд та бүхэн өөрсдийн эд хөрөнгөд болон хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сэрэмжлүүлж байна.
Машины эд зүйлс хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүллээ | ||
Үзсэн: 773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.