Шууд Chart

Автобусны буудал дээр зогссон жолоочийн эрхийг хасч эхэлжээ

2015-02-12 09:48:55

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран "Автобусны зогсоол" нэгдсэн арга хэмжээг хоёрдугаар сарын 2-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Энэ арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 "в" заалтыг зөрчиж чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсож нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан жолооч нарын жолоодох эрхийг хасаж захиргааны арга хэмжээ тооцож эхэлжээ.

Иймд Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсож хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг нийт жолооч нартаа анхааруулж байна.
 


Автобусны буудал дээр зогссон жолоочийн эрхийг хасч эхэлжээ  
Үзсэн: 1536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-02-12 10:06
МАШ ЗӨВ АЖИЛ ЭХЛЭСЭН БАЙНА ЭНЭ ШИЙДВЭРИЙГ МАШ ОЛОН ХҮН ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ АМЖИЛТ ХҮСЬЕ

Бидэнтэй нэгдээрэй