Шууд Chart

Тролллейбус найм хоног үнэгүй үйлчилнэ

2013-08-19 10:54:34

Өнөөдөр хуралдсан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар замын ачааллыг багасгах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан Наймдугаар сарын 24-нөөс эхлэн 31-нийг дуустал авто машины дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялгаж, хөдөлгөөнд оролцуулахаар боллоо. Найм хоногийн турш 7.00-21.00 хүртэл мөрдөгдөх журам нийслэлийн засаг даргын захирамж гарсны дараагаар мөрдөж эхлэх гэнэ. Хязгаарлалтын найм хоногийн хугацаанд троллейбус үнэгүй үйлчлэх юм. Харин 9-р сарын 1-нээс эхлэн уг хязгаарлалт гараг бүрийн ялгавартайгаар хөдөлгөөнд оролцох буюу эргэн хэвэндээ орохоор боллоо.

Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Тролллейбус найм хоног үнэгүй үйлчилнэ  
Үзсэн: 1774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй