Шууд Chart

Паурлифтингийн холбоо даргаа огцрохыг шаардав

2015-02-12 15:54:20

Монголын паурлифтингийн холбооны тамирчид, дасгалжуулагчид холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнх-Эрдэнийн буруутай үйл ажиллагааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэд Д.Мөнх-Эрдэнэ дарга Монголын паурлифтингийн холбоонд ах дүү, танил хүмүүсээ ажилд авдаг, байгууллагын эд хөрөнгийг өр шир, барьцаанд тавьдаг,  тамирчдын эрх ашгийг зөрчдөг гэлээ.

Жишээбэл, тэрбээр допингийн шинжилгээ авах нэрээр тамирчдаас 30.000 төгрөгийн хураамж авсан бол мандатны мөнгө гэж 20.000 төгрөг хураажээ. Гэвч нэг хүнээс ч шинжилгээ авахгүй өнгөрсөн төдийгүй тамирчдад шагналын мөнгийг нь олгоогүйд тэд нэлээд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм.

Д.Мөнх-Эрдэнэ холбооны тоног төхөөрөмжийг өөрийнхөө өрөнд барьцаанд тавьсан. Уралдаан тэмцээнийг дуртай үедээ зарладаг, төлөвлөгөө хийгдээгүйн улмаас тамирчид бэлтгэл сургуулилтгүйгээр тэмцээнд орох тохиолдол гардаг гэх мэт олон асуудлыг тамирчид эсэргүүцэж байгаа юм.

Монголын паурлифтингийн нэгдсэн холбоо байгуулагдсанаас хойш зарлагдаагүй байсан нэгдсэн хурлыг гурван сарын 5-нд зохиох болсныг мэдэгдлээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Паурлифтингийн холбоо даргаа огцрохыг шаардав   
Үзсэн: 1044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй