Шууд Chart

"Ашигт малтмалын үнэ өснө" гэв

2010-01-18 23:44:12

Дэлхийн эдийн засаг сэргэж эхэлсэнтэй холбоотойгоор энэ онд хөрөнгийн биржүүд дээр арилжаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өссөнийг ОУВС-ийн судалгаа харуулжээ.
Тус байгууллагын үзэж буйгаар ашигт малтмал болон бусад бүтээгдэхүүний үнэ цаашид ч өндөр хэвээр байх аж. Газрын тосны түүхий эдийн үнэ өнгөрсөн 2009 онд жилийн хэмжээнд хамгийн их өсөлт үзүүлсэн байна. 1973 оны газрын тосны хямралаас хойш анх удаа энэ төрлийн бүтээгдэхүүний индекс 24 хувиар өссөн аж.   ОУВС-ийнханы  хэлж буйгаар газрын тосны бүтээгдэхүүний үнэ хямрал дууссан гэх мэдээллийн дагуу огцом өссөн. Одоогийн байдлаар зэсийн үнэ тонн нь 7464 ам.доллар, хөнгөн цагаан 2225,5 ам,доллар, никель 18855 ам.доллар харин цайр 2575 ам.доллараар арилжаалагдаж байна.  Үнэт металлын хувьд унци алтны үнэ 1122 ам.доллар, мөнгө 17,64 ам.доллар, цагаан алт 1523 ам.доллар байгаа аж.

Нийтэлсэн: Б.Багабанди

"Ашигт малтмалын үнэ өснө" гэв  
Үзсэн: 1516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
mandal [203.169.48.xxx] 2010-01-24 00:55
neeree yu
temka [203.169.48.xxx] 2010-01-24 00:55
ugui odoohondoo bish

Бидэнтэй нэгдээрэй