Шууд Chart

Сурагчдын лигийг зохион байгуулагчид хэлэлцээрт гарын үсэг зурлаа

2015-02-12 16:53:58

Нийслэлийн ЕБС-ийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” VI удаагийн тэмцээнийг таван үе шаттайгаар гурван насны ангиллаар зохион байгуулж байгаа.

2014-2015 оны хичээлийн жилийн тэмцээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нийт 119 ЕБС-иас  110 нь оролцож байгаа юм. Мөн нийт 94 хувийн хэвшлийн сургуулиас  11 сургууль тусгай бүс болон оролцож байна.  

Өнөөдөр Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” ТББ,  Нийслэлийн Боловсролын газар, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо зэрэг байгууллагын удирдлагууд хоёр талт хэлэлцээр, дөрвөн талт гэрээнд гарын үсэг зурлаа.

Хоёр талт гэрээнд Нийслэл хотыг төлөөлж, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” ТББ-ыг төлөөлж Бүс хариуцсан менежер Пермяков Михаил Михайлович нар гарын үсэг зурсан юм.

Харин   дөрвөн талт хэлэлцээрт Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” ТББ-ын Бүс хариуцсан менежер Пермяков Михаил Михайлович, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нар гарын үсэг зуржээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сурагчдын лигийг зохион байгуулагчид хэлэлцээрт гарын үсэг зурлаа   
Үзсэн: 1079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй