Шууд Chart

Цодгор хүү тэмцээн дүнгээ гаргалаа

2015-02-12 17:09:18

Монголын Хүүхдийн ордны шатрын багш Улсын аварга, спортын мастер Нямаагийн Төрбат агсны нэрэмжит “Цодгор хүү-2015” тэмцээн өнөөдөр сүүлийн өдрөө тоглож дүнгээ гаргалаа.  

Тэмцээнийг Монголын хүүхдийн ордон, Урамтай шатар холбоо зохион байгуулсан бөгөөд “Миротек” ХХК дэмжин ажилласнаар тэмцээнийг зааланд шууд дамжуулах, онлайнаар шууд цацах боломжтой болж зохион байгуулалтын хувьд олон улсын түвшинд хүрэхүйц тэмцээн болжээ. 

24 дэх жилдээ зохиогдож байгаа уг тэмцээнд гурван  насны ангилал шинээр нэмэгдэж, аймаг орон нутгийн болон Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан нийт 230 орчим өсвөрийн шилдэг шатарчид найман  насны ангилалд Швейцарь системээр долоон  өрөг тоглож, дүнгээ гаргасан байна.  

Тэмцээний дүн:

4-5 нас охид:
1 дүгээр байр Г.Энх-Уянга/БНД-Төр Монгол/
2 дугаар байр М.Мөнхгэрэл /Төгс нүүдэл/
3 дугаар байр Э.Маналжин /Төгс нүүдэл/
4 дүгээр байр Б.Мишээл /Хэнтий аймаг/
5 дугаар байр Б.Хүслэн /Дархан-Уул аймаг/

4-5 нас хөвгүүд:
1 дүгээр байр Г.Зэв /БНД-Төр Монгол/
2 дугаар байр Г.Сугарбаяр /Хэнтий аймаг/
3 дугаар байр Б.Өсөхбаяр /Цэцэрлэг/
4 дүгээр байр Б.Одбаяр /БНД- Төр Монгол/
5 дугаар байр Б. Хас-Очир /Төгс нүүдэл/

6-7 нас охид:
1 дүгээр байр Д.Өнөрзул /33-р сургууль/
2 дугаар байр Б.Энхлэн /БНД/
3 дугаар байр Э.Одмаа /13-р сургууль, МХО/
4 дүгээр байр А.Аззаяа /Уран нүүдэл/
5 дугаар байр Г.Энхмаа /Говьсүмбэр/

6-7 нас хөвгүүд:
1 дүгээр байр Э.Амгалантэнгис/Урамтай шатар/
2 дугаар байр Э.Азжаргал /УБ/
3 дугаар байр Н.Өнөболд /84-р сургууль/
4 дүгээр байр А.Очир-Эрдэнэ /БНД-Төр Монгол/
5 дугаар байр Б.Баасанцэнгэл /Алаг морьт/

8-9 нас охид:
1 дүгээр байр Г.Энхчимэг /30-р сургууль/
2 дугаар байр Б.Амин-Эрдэнэ /Сэлэнгэ аймаг/
3 дугаар байр Г.Халиунаа /Дорноговь/
4 дүгээр байр Б.Энхсаран /Гобичесс/
5 дугаар байр Ж.Мичид /Гобичесс/

8-9 нас хөвгүүд:
1 дүгээр байр Л.Очирбат /ЧД-Цэцэн нүүдэл/
2 дугаар байр Ч.Эрхэмбаяр /БНД-Төр Монгол/
3 дугаар байр Т.Лувсандамдин /Сүхбаатар аймаг/
4 дүгээр байр М.Амилал /Хан Хөхий/
5 дугаар байр Б.Эрхэс /Зууны шатар/

10-11 нас охид:
1 дүгээр байр Б.Алтантуяа /Дагшаа хүү/
2 дугаар байр Э.Удвал /МХО/
3 дугаар байр Н.Цогзолмаа /Хос мастер/
4 дүгээр байр Г.Маралгуа /БНД-Төр Монгол/
5 дугаар байр Э.Номин /УБ/

10-11 нас хөвгүүд:
1 дүгээр байр С.Чингүүн /Хан Хөхий/
2 дугаар байр Н.Батболд /МХО/
3 дугаар байр Д.Батсүрэн /Орхон сургууль/
4 дүгээр байр Э.Батжаргал /Орхон аймаг/
5 дугаар байр Ч.Чингүн /Хан Алтай/

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Цодгор хүү тэмцээн дүнгээ гаргалаа   
Үзсэн: 1090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй