УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин айлчлалынхаа хүрээнд УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах аж. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга ноён С.Е.Нарышкинд бараалхах юм байна.
Тэрбээр айлчлалынхаа үеэр УИХ-ын чуулганы танхимтай танилцаж, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн, Г.К.Жуковын музейд зочлохын зэрэгцээ “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол”-ын сэдвээр ГХЯ-нд зохиогдох дугуй ширээний уулзалтад оролцох юм байна. Мөн Халх голын дайнд оролцсон дайчдын үнэмлэхийг БХЯ-нд хүлээлгэн өгөх ажээ.
ОХУ-ын Төрийн Думын дарга манай улсад айлчилна | ||
Үзсэн: 848 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.