Шууд Chart

Монгол хэлний тухай хуулийг баталлаа

2015-02-12 18:49:32

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийг эцэслэн хэлэлцэж нийт гишүүдийн 66.7 хувийн саналаар баталлаа.

Өчигдөр чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцээд ажлын хэсэгт өгсөн зарчмын зөрүүтэй саналууд дээр өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгуулалтын байнгын хороо хамтран хуралдаж эцсийн хэлэлцүүлгийг хийгээд байсан юм.
 
Уг хууль батлагдсанаар албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг крилл болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл аль нэгээр нь бичиж хэвших ажлыг нэн тэргүүнд зохион байгуулах юм. Мөн төрийн албан хаагчид уйгаржин бичигээ түлхүү хэрэглэх бөгөөд иргэд аль бичигээ сонгох эрх нь нээлттэй үлдэж байна.
 
Дашрамд дурьдахад, Монгол хэлний тухай хууль энэ оны долоодугаар сараас эхлэн мөрдөгдөнө.
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол хэлний тухай хуулийг баталлаа  
Үзсэн: 1252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-02-13 15:10
Mongolchuud bayartai baina shuu? bichig useg soyoltoigoo bolloo?

Бидэнтэй нэгдээрэй