“Шинэ орон сууц-2013” үзэсгэлэн өнгөрсөн амралтын өдрүүдээр болж өндөрлөлөө. Үзэсгэлэнд орон сууц барьж, худалдан борлуулж буй аж ахуйн нэгжүүд, банк, санхүүгийн байгууллагууд, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд оролцсон юм. Тус үзэсгэлэнг зорьж ирэгсдийн хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хамгийн хямд үнэтэй орон сууцнуудын байрлал ерөнхийдөө хөдөө орон нутагт байрлалтай байх жишээтэй. Багануур дүүрэгт баригдаж байгаа “Тулга констракшн”-ы байр метр квадрат нь 880 мянган төгрөгийн ханштай байсан юм. Харин Улаанбаатар хотын хэмжээнд хямд өртөгтөй орон сууцнууд Нисэх, Налайх гэх мэтчлэн хотын захаар байрших төлөвтэй байв. “Бишрэлт пропертиз”-ийн борлуулж буй “Шинэ дэлхий” ХХК-ийн 86 айлын орон сууцны метр квадрат нь нэг сая 380 мянган төгрөг гэж байлаа. Хотын төв буюу “A” зэрэглэлийн бүсэд баригдаж байгаа байрны үнэ метр квадрат нь сая 900 мянгаас 2 сая 700 мянган төгрөгийн хооронд байна. Гадаадад ажиллаж байгаа иргэдийг найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжтой гэж үзэсгэлэнд оролцсон банк санхүүгийн байгууллагууд онцолж байлаа.
Гадаадад ажиллаж буй иргэд найман хувийн зээлд хамрагдах боломжтой | ||
Үзсэн: 2344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.