Шууд Chart

“Газар шороо” романы гурван ботийг шинэчлэн хэвлүүлэв

2015-02-13 09:46:53

Эрдэмтэн зохиолч Д.Маамын мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна.  Түүний гэгээн дурсгалд зориулж гэргий болон үр хүүхдүүд нь XX зууны шилдэг романы нэг “Газар шороо” туульсийн романы гурван ботийг шинэчлэн хэвлүүлжээ. 

Зохиолч гурван боть романыхаа талаар “Миний бие “Газар шороо”-ны ажлыг илүү ч үгүй, дутуу ч үгүй 16 жил гурван сар хийжээ” гэж сүүлчийн ботидоо тэмдэглэсэн байдаг.

Нэгдүгээр боть нь 1976, хоёрдугаар нь 1982, гуравдугаар нь 1989 онд хэвлэгдэн гарч байснаас хойш 26 жилийн дараа ийнхүү гурван ботиор хэвлэгдсэн нь энэ юм. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Газар шороо” романы гурван ботийг шинэчлэн хэвлүүлэв  
Үзсэн: 1320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй