
Хоёрдугаар сарын 13-ны өдөр буюу өнөөдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Хууль бүрийн цаана хүний эрх бий”, Ч.Сайханбилэг: Чөлөөт худалдааны анхны хэлэлцээрийг амжилттай байгууллаа”, “Д.Дорлигжав сайдын охин Туркэд амиа алджээ”, “Багшлах эрхийн шалгалт өгөх хүмүүсийг энэ сарын 28-ныг дуустал бүртгэнэ” зэргийг онцлон нийтэлжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хивс, ган төмөр хийц, шохой, вакум цонхны үйлдвэрлэл 4.1 дахин өсчээ”, “Ч.Сайханбилэг: Хоёрдугаар сарын 10 бол Монгол Японы харилцаан дахь түүхэн өдөр”, “МоАН фракцгүй улс төрийг хүсч байгаа гэв” зэргийг нийтлэсэн байна.
“Улс төрийн тойм” сониноос “Хувийн эвдрэлцэл хувьсгалд гай тарив”, “Д.Хаянхярваа: Манай намынхан ардчилсан намын хурган залинд унасан бололтой”, “Хятадууд хадгийг нефтийн шаараар үйлдвэрлэдэг” гэх онцлог мэдээ, материалыг унших боломжтой.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Монголчууд хос бичигтэн болно”, “ОХУ-ын төрийн думын дарга айлчилна”, “АН, МАН хоёр тохиролцжээ” зэргийг уншаарай.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “О.Эрдэнээ: Энэ гэрээгээр бол Оюутолгойн ТУЗ-ийн шийдвэрт бид хэзээ ч нөлөөлж чадахгүй”, “Ц.Оюунгэрэл: Роберт Пэйнтертэй ажилласнаараа би азтай сайд” зэргийг уншиж болно.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Н.Батсүмбэрэл: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах зохицуулалт бүхий хуулийн төслийг өргөн барина”, "“Ноён уулынхаа төлөө амиа өгөхөд бэлэн” гэв”, “Орон сууцыг орцоор нь худалдаж аваад түрээслүүлдэг болжээ” зэргийг онцложээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 807 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.