Шууд Chart

Д.Цогтбаатар: Орон сууцны ипотекийн зээлийг зогсоохгүй

2015-02-13 15:21:52

Барилга, хот байгуулалтын Сайд Д.Цогтбаатар өнөөдөр МҮХАҮТ-ын дэргэдэх Барилга, дэд бүтцийн зөвлөлийн гишүүд, бизнес эрхлэгчидтэй уулзаж салбарын хөгжлийн бодлогын асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр Д.Цогтбаатар сайд барилгынханд салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, барилгын тусгай зөвшөөрлийн асуудлыг хөнгөвчлөх, чанар, аюулгүйн ажиллагааг хангах, барилгын зураг төслийн магадлалын ажлыг сайжруулах, иргэдийг орон сууцжуулах, газрын харилцаа, хөрөнгө оруулалт, нийтийн аж ахуй зэрэг асуудлуудаар хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулсан юм. Тэрбээр мөн Төрийн орон сууцны корпораци /ТОСК/ -ийг барилгын компаниудыг дэмжих төрийн нэгж, механизм болгон өөрчилж ажиллана гэдгээ хэллээ.
 
Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн салбарт түлхүү анхаарч ажиллах бөгөөд тус салбарын хөгжил нь эргээд барилгын салбартаа маш том түлхэц өгөх чухал салбар гэдгийг онцлов. Тиймдээ ч яамны бүтэцдээ Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийг шинээр оруулжээ. Манайд 1990-ээд орон сууцыг хувьчилсан ч үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг бүрэн гүйцэт ойлгон хөгжүүлээгүй, улмаар түрээсийн орон сууцны тухай ойлголт иргэдийн дунд төлөвшөөгүй, хүн бүр хувийн орон сууцтай байх ёстой гэсэн ойлголттой байгаа нь буруу хандлага гэв. Үүнээс гадна Д.Цогтбаатар сайд орон сууцны ипотекийн зээлийг зогсоож болохгүй, үргэлжлүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байгаа бөгөөд үүнийгээ шат шатны шийдвэр гаргах байгууллагуудад нь уламжилж байгаа ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Цогтбаатар: Орон сууцны ипотекийн зээлийг зогсоохгүй   
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй