Монгол улсын сангийн яам, Шадар сайдын ажлын алба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар хамтран өнөөдөр “Шилэн тендер-2015” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
Уг өдөрлөг нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрөгч 2014 онд төлөвлөсөн ажлын хэрэгжилт, үр дүнг тайлагнах, 2015 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар мэдээлэх, “Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем”-ийг танилцуулах зорилготой ажээ.
Өдөрлөгийн үеэр яам, агентлаг болон төрийн байгууллагын 91 төрийн албан хаагч, хэвлэл мэдээллийн 21 байгууллага, 45 аж ахуй нэгж, 20 төрийн бус байгууллагын төлөөлөлд “Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем”-ийн сургалт зохион байгуулж Худалдан авах ажиллагааны газар, Худалдан авах ажиллагааны орон нутгийн нэгжүүд, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүдийн 2015 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсан юм. Мөн арга хэмжээнд оролцогчдоос төрийн худалдан авах ажиллагаа болон “Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем”-ийн талаар сонирхсон асуултад хариулж зөвлөгөө мэдээлэл хүргэсэн юм.
“Шилэн тендер-2015” нээлттэй өдөрлөг боллоо | ||
Үзсэн: 1540 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.