Шууд Chart

Х.Монголжин охины гэр бүлд гурван өрөө байр бэлэглэлээ

2015-02-13 16:08:44

Монгол Улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас тодорсон. Тэгвэл өнөөдөр 3 сая дахь иргэний гэр бүлд хүндэтгэл үзүүлж аймгийн Засаг даргын шийдвэрээр 3 өрөө байр бэлэглэлээ. Шинэ байр хүлээлгэн өгөх арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, аймгийн Засаг дарга Б.Бадраа, ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Баттулга болон бусад албаны хүмүүс оролцов.

Мөн 3 сая дахь иргэн Х.Монголжинд сайн сайхныг хүсч УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан нар 3 сая төгрөгийн мөнгөн урамшуулал өгсөнийг холбогдох албаны хүмүүс гардуулж өгсөн бол Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас Х.Монголжинг “Даланзадгад сумын Хүндэт иргэн”-ээр өргөмжилж гэр бүлд нь 2 сая төгрөгийн батламж гардуулсан юм.

3 сая дахь иргэнд шинэ байр гардуулан арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Б.Бадраа, Э.Хатанболдын гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөж охиноо эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй сайн хүн болгон өсгөхийг захисан юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Х.Монголжин охины гэр бүлд гурван өрөө байр бэлэглэлээ  
Үзсэн: 1597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй