Өнөөдөр ажлын сүүлийн өдөр, маргааш “Гэгээн хайрын өдөр” буюу Валентины баяр болж байгаатайгаар архидан согтуурах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, биеэ авч явах чадваргүй үедээ гудамж замын хөдөлгөөнд оролцсноос шалтгаалан зам тээврийн ослын дуудлага, осол хэргийн тоо, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгддэг. Замын хөдөлгөөнд оролцож байгаа л бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаарай ингэснээр та өөрийгөө болон бусдын амь нас эрүүл мэндийг гарч болзошгүй осол , гэмтлээс урьдчилан сэргийлэх болно. Архидан согтуурах явдал буурахгүй байгаатайгаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас нэгдсэн шалгалтыг эрчимжүүлэн ажиллана.
Валентины баяр болж буйтай холбогдуулан согтуурсан үедээ машин жолоодохгүй байхыг сануулав | ||
Үзсэн: 1146 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.