Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт энэ долоо хоногт 333 дуудлага ирснээс зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 2 бүртгэгдсэнээс жолооч нэг, явган зорчигч нэг өртжээ. Түүнчлэн зам тээврийн осолд сургуулийн насны нэг хүүхэд өртсөн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Нэг хүүхэд зам тээврийн осолд өртжээ | ||
Үзсэн: 1488 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.