Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-02-16 10:10:26

Хоёрдугаар сарын 16-ны өдөр буюу өнөөдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Их газрын чулуун дундуур ашигт малтмал тээвэрлэдгийг болиулж эхлэв”, “Хуулийн байгууллагыг туршлагатай хүмүүс удирдахаар боллоо”, “Ө.Хашхүү: Яс үе, гавал тархи, нуруу нугасны томоохон хагалгаануудыг “Мөнгөн гүүр” эмнэлэгт хийдэг боллоо” зэрэг мэдээллийг онцлон нийтлэжээ.
 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Улсын сайн малчин Б.Галсандоржийнд өнжлөө”, “Ч.Ганхуяг: Өөрсдийнхөө хүүхдийг гадаадад сургачихаад ардын хүүхдийг уйгаржин бичгээ сур гэж тавлаж байна”, “Сэтгэлгээний хувьсал” зэргийг нийтлэсэн байна.
 
“Улс төрийн тойм” сониноос “Гэм буруугаа зөвшөөрсөн “Саусгоби сэнд”-ийг улстөрчид уучлах нь юуных вэ”, “А.Ариунболд: “Мобиком” мэдэгдэл нэрийн дор гэрээгээ зөрчсөн”, “Д.Цог гишүүнд хаяглах ил захидал” зэрэг онцлог мэдээ, материалыг унших боломжтой.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “С.Сумъяа: Цэрэгт яваад долоон жил ижийдээ очиж чадаагүй”, “С.Ганбаатар: 34 хувиа зарахын оронд 17 хувийг нэмж ав”, “С.Одонтуяа: Эмнэлгүүд улс төрөөс хараат бус, бие даан хөгжих боломж бүрдэнэ” зэргийг уншаарай.
 
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Цагаан сарын түрүү бөх С.Мөнхбат уу, Р.Пүрэвдагва юу”, “Нийслэлийн төвөөр хязгаарлалт хийнэ”, “Монгол цэргийн онцлох зуун эрхмийн түүх мэндэллээ” зэрэг материалуудыг уншиж болно.
 
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Ё.Отгонбаяр: Монгол хэлний тухай хуулийг эсэргүүцээд дийлсэнгүй”, “Б.Болд: Ар гэрийнхэн нь хэргийг нууцлах хүсэлт тавьсан”, “Хотын төв орчмоор явган хүн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлана”, “Ж.Гончигсүрэн: Цагаан сар хахир өвлийг давж, нас нэмсний баяр” зэрэг мэдээ мэдээлэл нийтлэгдсэн байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 24239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй