![](/uploads/201502/news/thumb/14f01b501df1bbcd3fe54249f810e1e5_x3.jpg)
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж хоёр асуудлыг шийдвэрлэн Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна. Тус хурлыг Баяр наадам зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явуулжээ.
Үндэсний их баяр наадмын тухай хууль, "Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам”, Монголын допингийн эсрэг төвийн албан бичгийг тус тус үндэслэн сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын цолыг хүчингүй болгосон тогтоолыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна.
Мөн тус хурлаар морь жилдээ улс, бүсийн наадамд хурдан хүлгүүдээ амжилттай уралдуулсан нэр бүхий уяачдад улсын цол олгох болсноо Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм.
Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын цолны асуудлыг өргөн мэдүүлнэ | ||
Үзсэн: 2160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.