Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-02-17 10:07:41
Error loading player: No playable sources found

Хоёрдугаар сарын 17-ны өдөр буюу өнөөдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна. 

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Монголросцветмет”-ийн өрийн асуудлыг эцэслэхийг хүсэв”, “Төрийн өмчийн компаниуд 0.8 хувийн өгөөжтэй ажиллажээ”, “Г.Чулуунбат: Миний амьдрал тэр чигээрээ Монгол Улсын хөгжлийн түүх” зэрэг материалыг  онцложээ.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “Н.Алтанхуяг: Цаг хугацаатай уралдсан нь урагшилж, зууралдсан нь зутардаг”, “Оюутолгой мөд сэхэхгүй”, “Амталж үзээгүй шоколад” зэрэг сонирхолтой материалыг уншаарай. 

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Н.Төмөрхүү: Хүндрэлийг давах эгзэгтэй мөч ирснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй”, “Автомашин ачих үйлчилгээнд ШӨХТГ анхаарлаа хандуулж эхэллээ” ярилцлага, мэдээг онцлон нийтлэжээ.

“Үндэсний шуудан” сониноос “Л.Шижээ: Ахмадуудын золголт хийх болов уу гээд чагнаад л байгаа”, “Тувагийн нүүрс манайхтай өрсөлдөх үү” зэрэг мэдээ, материалыг уншиж болно.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Дунд хугацааны стратегийн түншлэл удахгүй хэрэгжинэ”, “З.Санждорж: Энэ жилийн өнгийг Хүслийн тэнгэр гэж сударт тэмдэглэжээ”, “Гацууртын ордоо гаргуунд нь гаргачихлаа”, “Их аварга М.Даваажаргалд дайх сэтгэлийн үг” зэрэг ярилцлага, нийтлэлийг уншаарай.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй