Шууд Chart

АН-ын шинэ фракц МоАН-ыг таван гишүүн санаачилжээ

2015-02-17 10:26:28

Өнгөрсөн сараас эхлэн Ардчилсан нам дотор шинээр фракц үүссэн талаар мэдээлэл цацагдсан. Тус фракц нь Ардчилсан намын анхны нэр болох МоАН-аар нэрлэгдэж байгаа аж. Одоогоор фракцад УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, А.Бакей, Ш.Түвдэндорж нар нэгдээд байгаа юм.

Фракцын гишүүд өөрсдийгөө “Бид Монголын ардчиллын үнэт зүйлсийн төлөө нэгдэж буй санаачилга" хэмээж байгаа бөгөөд  эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө нэгдсэн улс төрийн фракциудаас ялгаатай. Тэр тусмаа фракцгүй улс төрийг бий болгохын төлөөх нэгдэл хэмээсэн юм.
 
Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр тууштай үйл ажиллагаа хэрхэн явуулах талаар эдгээр гишүүд удаан хугацаанд олон талаас нь нухацтай ярилцсаны эцэст ийм шийдвэрт хүрсэн ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

АН-ын шинэ фракц МоАН-ыг таван гишүүн санаачилжээ  
Үзсэн: 1399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй