Шууд Chart

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс Засгийн газарт үүрэг өгчээ

2015-02-17 10:44:00

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл өнгөрсөн ням гарагт хуралдаж, Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан “Тавантолгой төслийн хэлэлцээний хүрсэн үр дүн”-г авч хэлэлцжээ.

Хэлэлцээрээр нийтдээ  350 орчим асуудлыг хөндөж үндсэндээ тохиролцсон байна. Түүнчлэн ойрын хугацаанд нэг талаас хөрөнгө оруулагчид, нөгөө талаас "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Монголын Төмөр Зам" ТӨХК компаниудын хооронд хэд хэдэн гэрээ хийх шаардлагатай байгааг Монгол Улсын сайд М.Энхсайхан энэ үеэр хэлжээ. Хэлэлцээний хугацаанд консорциумын талтай нийтдээ 26 удаагийн уулзалт хийсэн байна. Мөн дэд ажлын хэсгийн ахлагч, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар Засгийн газрын түвшинд хийгдэх Хөрөнгө оруулалтын гэрээ болон Концессийн гэрээний төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийжээ.
 
Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дээрх хурлаас  Засгийн газарт зөвлөмж гаргасан байна. Зөвлөмжөөр УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн уялдааг сайжруулж, төслийг саадгүй хэрэгжүүлэх, Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, хэлэлцээний явц үр дүнг, УИХ болон олон нийтэд танилцуулж байх үүрэг өгчээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс Засгийн газарт үүрэг өгчээ  
Үзсэн: 1414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-02-17 12:35
Mash zov alham baina shuu? hurdan ih hural shiidver gargaj eh ornoo hogjuulmeer baina shuu dee? MAH avligachid orosuudatai niilj hudlaa uls torchij bolohgui shuu? ard tumen demjij baina .

Бидэнтэй нэгдээрэй