Энэ сарын 11-ний өдөр Турк улсын Истамбул хотод Хууль зүйн сайд Д.Дорлигжавын охин, өөрийн найз залуугийн хамт амиа алдсан хэрэг гарсан. Харин хосуудын шарилыг энэ сарын 14-ний өдөр эх оронд нь авчирсан юм.
Уг хэрэг явдалтай холбогдуулан Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тэрбээр “2015 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр миний охин Д.Сарангэрэл гэнэтийн ослоор харамсалтайгаар амь үрэгдлээ. Бидний уй гашууг хуваалцаж, охины минь буяны ажилд тусалсан бүх хүмүүст гүн талархалаа илэрхийлж байна. Бид гүн их уй гашуутай байгаа боловч аюулд өртсөн анд нөхрөө аврахын тулд амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна. Цаашид охиныхоо мөрөөдлийг биелүүлж, дурсгалыг нь мөнхжүүлэхэд манай гэр бүл тууштай ажиллах болно” гэжээ.
Д.Дорлигжав: Охиныхоо мөрөөдлийг биелүүлж, дурсгалыг нь мөнхжүүлнэ | ||
Үзсэн: 2206 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.