Шууд Chart

Ойн тухай хуулийг өөрчилж хууль бус мод бэлтгэлийг зогсооно

2015-02-17 14:45:32

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Ойн тухай хуульд өөрчлөлт оруулж байж хууль бус мод бэлтгэлийг зогсооно хэмээн үзжээ. Үүнийхээ дагуу тэрбээр өнөөдөр “Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.

Уур амьсгалын өөрчлөлт бодитой нөлөөлж байгаа өнөө үед экосистемийг зохицуулагч түлхүүр зүйл болох ойн нөөцийг хамгаалах, түүнийг нөхөн сэргээх асуудалд дэлхий нийтээрээ онцгойлон анхаарал хандуулж байна. Хууль бус мод бэлтгэлээс дэлхийн хэмжээнд учирч байгаа эдийн засгийн хохирол нь Дэлхийн банкны 2002 оны мэдээгээр жилд 10 тэрбум ам долларт хүрч буй. Хууль бусаар мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн дотор 1, 2 дугаар байрыг эзлэх боллоо. 2009-2011 онд нийтдээ 4000 орчим хууль бус мод бэлтгэх үйлдэл бүртгэгдсэн нь байгаль орчны эсрэг гэмт хэргийн бараг 70 хувь болж байгаа аж.
 
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт үлэмж сайжирч, хууль бус мод бэлтгэлийг бууруулахад иргэдийн оролцох оролцоо нэмэгдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ойн тухай хуулийг өөрчилж хууль бус мод бэлтгэлийг зогсооно  
Үзсэн: 1246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй