Шууд Chart

Оюутолгойн баяжмалын экспорт нэг сая тоннд хүрчээ

2015-02-18 13:38:26

Монгол Улс, Улаанбаатар хот - “Оюутолгой” ХХК-ийн экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ нэг сая тонн хүрсэн тухай өнөөдөр мэдэгдлээ. Тус компани анхны баяжмалаа 2013 оны 7 дугаар сард экспортод гаргаж байсан бол өнөөдөр нэг сая тонн болсон амжилтад хүрч байна.  “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Манай компанийн хувьд нэгэн чухал үйл явдал тохиож байна. Ийм богинохон хугацаанд нэг сая тонн баяжмалыг экспортод гаргасан амжилтад “Оюутолгой”-н нийт ажиллагсдын нөр их хөдөлмөр, хамтын зүтгэл, оролцогч талуудын дэмжлэг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Улиран одож буй жилийнхээ алдаа оноог цэгнэж, айлчлан ирж буй оныхоо чиг мөрийг тодорхойлдог уламжлалтай Цагаан сарын битүүний өдөр энэхүү амжилтад хүрсэнд миний бие ихэд бэлгэшээж байна. “Оюутолгой”-н болон гэрээт компаниудын нийт ажиллагсдад энэ үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, гүн талархлаа илэрхийлье. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, бүтээмжээ дээшлүүлэн, эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх бидний цаашдын ажил үйлс ололт, амжилтаар арвин байна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. 

Дашрамд дурдахад, “Оюутолгой” компани өнгөрсөн онд 250 сая орчим ам.долларын татвар, хураамж, бусад төлбөрийг төлсний зэрэгцээ дотоодын ханган нийлүүлэгчдээс 300 сая гаруй ам.долларын худалдан авалт хийсэн юм. 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Оюутолгойн баяжмалын экспорт нэг сая тоннд хүрчээ  
Үзсэн: 1303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй