Шууд Chart

Хонин жилийн төрийн золголт боллоо

2015-02-19 09:45:00

Билгийн тооллын XVII жарны модон хонин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэ өглөө Төрийн өндөрлөгүүд айлчлан ирж буй жилд төр, түмэн нь төвшин амгалан, улс орны үйл хэрэг өөдрөг бүтэмжтэй байхыг бэлгэдэн Төрийн ордноо цагаан сарын золголт хийлээ. 

Төрийн золголтын үйл ажиллагаа  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд болон  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн юм.
 
 
Үүний дараа нь Төрийн өндөрлөгүүд Төрийн ёслол өргөөнд золголт хийлээ. Төрийн золголтод уламжлал ёсоор Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж хүрэлцэн ирж, төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, аялгуут сайхан ерөөл магтаал өргөлөө. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар мөн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт золгон бараалхлаа.

 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Хонин жилийн төрийн золголт боллоо  
Үзсэн: 2143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй