Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-02-23 11:16:31

Хоёрдугаар сарын 23-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “М.Даваажаргал: Миний амжилтын замд багахан зовлон бэрхшээл байсан. Гэхдээ түүнийг аавынхтай жишихэд ахадна”, “Алдартнуудын багш, авьяастнуудын хөтөч” зэргийг унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Завханы гавьяат Х.Оюунцэцэгийнд өнжлөө”, “Намрын чуулган битүүний өдөр завсарлав”, “Хакухо М.Даваажаргал: Аавтайгаа адил өндөр цолтой болох юмсан гэх мөрөөдөл өнөөдрийн амжилтад хүргэлээ” зэргийг уншиж болно.

“Улс төрийн тойм” сониноос "Өмчөө булаалдсан АН, МАН засгаа эвдэх нь”, “Гүтгэх эрх”, “С.Боргил: Салбараа мэддэг хүмүүс улс төрд дутагдсанаас болж хямрал нүүрлэсэн” зэргийг уншаарай.

“Монголын үнэн” сонин энэ өдрийн дугаартаа “Залуу сайн малчны шагналыг гардууллаа”, “Намрын чуулганаар ямар ажил амжуулав”, “Буцалтгүй тусламжаар өгсөн 493000 ам.долларын аппаратууд агуулахад “хэвтэж” байна” зэргийг онцлож байна. 

“Үндэсний шуудан” сонинд “Ч.Санжаадамба: Байнгын бэлтгэлтэй байгаа”, “Эрх нь зөрчигдсөн сурагчдын эцэг, эх жагсахад бэлэн болжээ”, “М.Батчимэг: Замын хөдөлгөөний нэг дүрэмтэй мөртлөө монгол хэлний нэгдсэн дүрэмгүй байлаа” зэргийг онцлон нийтлэжээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Маршалаас хишиг хүртсэн хүү шилдэг зураглаач болжээ”, “Н.Энхбаяр: Би Монголоо сайхан байгаасай гэж хүсдэг”, “Ц.Гэрэлмаа: Хаалттай замуудыг нээсэн ч анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна”, “Хүйтнээс болж олон нислэг хойшлогдов” зэрэг материалыг уншаарай. 
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй