![](/uploads/201502/news/thumb/bbe2c817241b71fe176e71ae7760609b_x3.jpg)
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн II тойргийн шийдвэрлэх тоглолтууд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Спортын төв ордонд үргэлжлэн явагдана. Супер лигийн эрэгтэй 11 багаас “SBL Хасын Xүлэгүүд”, “Дорнод Танан Гарьд” багууд адил арван хожилтой хүснэгтийг тэргүүлж байна.
Багууд нийт 20 тоглолт хийхээс 16-17-г хийгээд байна. Ирэх гуравдугаар сарын 18-ны өдөр сүүлийн гурван тоглолт болж, плэй-оффт өрсөлдөх найман баг бүрэн тодрох юм. Одоогоор 17 тоглолтоос арван хожил, долоон хожигдолтойгоор “Дорнод Танан Гарьд” баг тэргүүлж байгаа бол дөрвөн хожил, 12 хожигдолтой “Хэнтий Чингис Сити” баг сүүл мушгиж байна. Үлдсэн 3-4 тоглолт баг бүрт чухал болоод байна.
Үндэсний супер лигийн тоглолтын хуваарийг танилцуулж байна.
II.23
“Төв аймаг Төв ургац” vs Өвөрхангай “Гэгээн хангай лидер”
“SBL Хасын Xүлэгүүд” vs Баянзүрх “Хан Талтсын Ирвэсүүд”
II.25
Дундговь “Альяанс Тех Харцага” vs “Дорнод Танан Гарьд”
Хэнтий “Хасумегаватт Чингис Сити” vs “Эрдэнэдрийлинг RIGS”
II.27
“Их Өргөө Аравт” vs “Төв аймаг Төв ургац”
Өвөрхангай “Гэгээн хангай лидер” vs “SBL Хасын Xүлэгүүд”
III.02
Баянзүрх “Хан Талтсын Ирвэсүүд” vs Дундговь “Альяанс Тех Харцага”
“Дорнод Танан Гарьд” vs “Мадимос Шонхорууд”
III.04
“Эрдэнэдрийлинг RIGS” vs “Сентоза Арслангууд”
“Төв аймаг Төв ургац” vs Хэнтий “Хасумегаватт Чингис Сити”
III.06
“SBL Хасын Xүлэгүүд” vs “Их Өргөө Аравт”
Дундговь “Альяанс Тех Харцага” vs Өвөрхангай “Гэгээн хангай лидер”
III.09
“Маимос Шонхорууд” vs Баянзүрх “Хан Талтсын Ирвэсүүд”
“Сентоза Арслангууд” vs “Төв аймаг Төв ургац”
Супер лигийг тэргүүлэгчид өнөө орой тоглоно | ||
Үзсэн: 1416 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.