Шууд Chart

“Реал Мадрид” тэргүүллээ баталгаажууллаа

2015-02-23 15:18:48

Испанийн Ла лигийн 24 дүгээр тойргийн зарим тоглолтын мэдээллийг хүргэж байна. Ла лигт өнөө шөнө нэг тоглолт болсноор 24 дүгээр тойрог өндөрлөх юм. Харин өнгөрсөн шөнө хүснэгтийг тэргүүлэгч, эзэн хааны “Реал Мадрид” клуб “Эльче”-гийн талбайд зочилж, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 60 оноотой болж, “Барса”-гаас дөрвөн оноогоор тасарч илүү болж байна.     

Тоглолтын 56 дахь минутад Бензема нэгийг оруулж, тооны харьцааг нээсэн. Улмаар 69 дэх минутад Роналдо хоёр дахь гоолыг оруулсан юм. Тэрбээр энэ тойрогт гоолдсоноор улирлын 29 дэх гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Түүний араас Месси 26 гоолтой нэхэж яваа юм. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Реал Мадрид” тэргүүллээ баталгаажууллаа  
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй